Цагаан сар

2014-05-08

Та бүхэндээ Хөөрөгний талаарх мэдээлэл толилуулж байна

Мhuurugонголчууд хэзээнээсээ хөөрөгний толгой, нуух, халбаганд өндөр ач холбогдол өгч ирсэн. Хөөрөгний толгойг шүрээр хийх бөгөөд шүр нь хэдий чинээ улаан хүрэн, одтой байвал илүү сайн гэж үздэг. Энэ нь дэлхий дахинд шүрийг үнэлэх үнэлгээтэй таарч байдаг. Сүүлийн үед хөөрөгний толгойг аль болох өндөр, ойролцоогоор амны диаметртэй тэнцүү хэмжээтэй байхыг сайн гэж үздэг болоод байгаа. Гэтэл XVIII, XIX зууны үед хийгдсэн хөөрөгний толгой ихэвчлэн хөөрөгний амны диаметрийн талтай тэнцэхүйц өндөртэй байсан билээ. XX, XXI зуунд хөөрөгний толгойг өндөр байлгах хийц нь давамгайлсан байна. Түүнээс үүдэж орчин үед хуучин хөөргөнд өндөр толгой тавих нь түгээмэл болсон байна. Хөөрөгний хийцийн тухайд авч үзвэл XVIII, XIX зуунд оргил үедээ байсан бөгөөд тийм ч учраас энэ үеийн хөөрөгний үнэ дэлхийн болон Монголын зах зээл дээр давамгайлж байна. Энэ цаг үед дотортой хөөрөг цөөнгүй хийгдэж байжээ. Дотортой хөөрөг гэдэг нь хөөрөгний дотор талын өнгөлгөө яг гадна талтайгаа адилхан өөгүй гөлгөр байхыг хэлдэг. Хөөргийг ийнхүү доторлож байсан нууц одоогийн дархчуудад өвлөгдөж үлдээгүй юм,

Хөөрөгний толгойн өндөр: Хөөрөгний толгойн өндрийг хэмжихдээ хаанаас эхлээд, хаана дуусаж байна тэр хүртэл нь см-ээр хэмжинэ.


Нуух болон хүзүү: Толгойн өндрийн хэмжээг бөгстэй тааруулах зорилгоор нуух буюу өндөрлөгөөг хийдэг. Харин хүзүү нь янз янзын хэлбэртэй байна. Хөөрөгний хүзүү доргионоос болж амархан эмтрэх тохиолдолд гардаг. Эмтэрхийг үрж засаж янзлах болох боловч үрсэн хэсэг нь бүрсийж гялалзсан өнгө алга болдог.

huurug

Халбага: Халбагыг алт, мөнгө, зэс, яс зэргээр хийж болно. Гэхдээ хамгийн гол нь хугарсан байна уу, хөдөлгөөн орсон эсэхийг сайтар шалгаж үзээрэй.

Мөр: Хөөргийг мөрөөр нь их, бага, дунд гарын гэж ангилдаг. Дөрвөн мөртэй нь бага гарын, зургаан мөртэй нь дунд гарын, найман мөртэй нь их гарын хөөрөг болдог. Мөр нь хээтэй байх бөгөөд хээ нь олон янз байна. Сонирхуулахад, том хэмжээтэй хөөрөг мөртэй байвал илүү үнэд хүрдэг.

Ухалт: Хөөрөгний дотор хэсгийг хэлдэг ба ухалт сайтай хөөрөгний дотор тал гэрэлд сайн харагддаг. Мөн ухалт хэр сайн болсныг жингээр нь мэдэж болно. Учир нь ухалт сайтай хөөрөг хөнгөн байдаг ажээ.

Хөөрөгний хэлбэр ба хэмжээ: Орчин цагийн хөөрөг нь ихэвчлэн өндөр суурьтай байдаг ажээ. Хөөргийг суурьтай, суурьгүй мөлгөр, өөрөөсөө суурьтай гэж ангилж болно. Мөн хэмжээгээр нь их, бага, дунд гарын гэж ангилж болно. Хэлбэрээр нь банзан, банзандуу, цүндгэр, шувтан, бандгар гэж ангилдаг. Хөөрөгний хэлбэрийн хэмжээг хажуу тал буюу мөрний хэсгээс харвал илүү сайн мэдэгддэг.

Муу санаа агуулаагүйн илэрхийлэл: Монголчууд эрт дээр үеэс янз бүрийн хэлбэр хийцтэй, үнэт чулуун хөөрөг эдэлж хэрэглэн, уламжлалт баяр ёслол, цагаан сараар золгох, уулзаж учрахдаа хөөрөг зөрүүлэн мэндэлж, хөөрөг солилцон тамхилж байгаа нь харагддаг. Энэ нь өөр хоорондоо хичнээн их өрсөлдөн тэмцэлдэж байгаа ч цаанаа муу санаа агуулаагүйн баталгаа болгон сэтгэлээ илчилж буйн нэгэн илэрхийлэл болдог билээ.
Хөөрөг нь монголчуудын харилцааны уламжлалт хэрэглүүр төдийгүй, түүх угсаатны болон эрдэс зүйн шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой, оюун санааны болон урлаг, соёлын уламжлалт бүтээлийн нэг юм.

Гартаам хөөрөг: Эрээн судалтай нэгэн зүйлийн гоёмсог чулуун хөөргийг гартаам /гартамэн/ гэнэ. Гартаам хөөргийг урьд зөвхөн хаан, хатан хүмүүс барьдаг байжээ. Хэмжээгээрээ том, дунд, жижиг гарын гэж байдаг. Том гарын гартаам хөөрөг нь атганд дөнгөж багтахуйц, мөрөндөө 8, 6, 3 гэсэн үелсэн чанарын тэмдэгтэй ч байх нь бий. Эзэн Чингисийн үед гарсан гэх бөгөөд одоо хүртэл энэ тэмдэг нь уг хөөрөгний чанарын баталгаа болдог. Гартаас хөөргийг биедээ байнга авч явах ёстой аж. Энэхүү чулуу эрүүл мэндэд тустай, бэртэл гэмтлээс хамгаалдаг, мөн саа өвчин туссан хүнд тус болох эрдэнэ аж. Бие махбодийг сэргээн төлжүүлж, үүсгэлийг дуудагч гартаам гэдэг. Хар хэл, хорлолоос хамгаална ч гэж үздэг. Монголчууд гартаамыг хүний дотоод энерги илчийг нэмэгдүүлдэг, хүний өөрөө өөртөө итгэх итгэлийг бадраадаг хэмээн үздэг.

Хаш хөөрөг: Ихэнх томчуудын нүнжигийг илтгэдэг хаш хөөрөг хэр зэрэг цагаан өнгөтэйгээсээ шалтгаалан үнэ ханш нь тодорхойлогдоно. Учир нь хаш хөөргүүд нь газрын өнгөн хөрсөн дээрх хашаар хийгдсэн байдаг болохоор агаар салхинд элэгдсэндээ ч тэр үү, төдийлөн тод цагаан байдагүй. Хэдий чинээ газрын гүнд байх тусмаа хашийн өнгө улам цагаан байх тул өнгөөр нь хөөрөгний ханшийг тогтоодог нь зүйн хэрэг аж. Гэвч хаш хөөрөг нь удах, элэгдэх тусмаа улам өнгөтэй гөлгөр болдог байна. Хаш хөөргийг бэртсэн ясыг бороолоход сайн, амь насанд тустай, энх тунх, амгалан тайван байлгахад зориулагдсан ч гэдэг. Хаш хөөрөгтэй хүн эзэн дээдэст үнэнч байдаг гэнэ. Эхнэр нөхөр 2 бие биедээ үнэнч байх ариун журам сахихад хаш хөөргийг тустай гэлцдэг.

Манан хөөрөг: Найрлагандаа элдэв язгуур махбодийн бага зэргийн хольцтой, далд талст болорыг мана гэнэ. Мана нь ихэвчлэн галт уулын суурилаг чулуунд анх бүрэлдэн тогтжээ. Оросоор хальцедон гэдэг. Гэрэл тусгахад нэвт гэрэлтэх бөгөөд томруулагч дурангаар ажвал цахиурын нэн нарийн ширхэгт талстлагаас тогтсон нь мэдрэгддэг. Мана гэр бүлийн аз жаргалын хамгаална. Дээдсийн уур хилэн намжаана. Шар мана солиорлоос хамгаалдаг бол хар мана тэргүүлэгчдийг тэтгэнэ. Мөн хүний хүслийг бүтээнэ. Ногоон манын найрлаганд бага зэрэг дицийн хольц орсноос маргад ногоон өнгөтэй болжээ. Хуучны эмийн сударт мана, ялангуяа алаг маныг саа, үе мөч, татах өвчинг анагаахад тустай хэмээн үздэг. Найрлаган дахь хольцоос хамаарч олон төрлийн мана бий болсон ба 36 төрлийн мана байдаг ажээ.


huurug















. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2024-12-05 -

Бичсэн: Зочин
Маш гоё
. Шууд холбоос

2017-11-15 -

Бичсэн: Зочин
Энэ маш их таалагдлаа
. Шууд холбоос
Бичлэг: 16 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Цагаан сарын түүхrnrnЭрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэн мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагийг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс.rnrnМонголчууд жил цагийг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөх ажээ.Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай. Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаа тоглон наадан бүтүүрдэг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax